Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Сонгуулийн драм

2012 оны эхний хагас жилд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газарт хандан нийслэл, орон нутгийн иргэдээс нийт 1180 санал, өргөдөл, гомдол, ирүүлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход зургаахан хоног үлдлээ. 

Нохойн дуу ойртох тусам улс төрийн пиар ширүүсэж байна. Гурван нэр дэвшигчийн сонгуулийн пиар-ыг тольдон харвал дараах дүр зураг буув. Үүнийг PR гэхээсээ “Сонгуулийн драм” гэж соёлтойгоор нэрлэж болох юм.

Нэр дэвшигч М.Энхболдын хувьд гавьяат тамирчин, дуучин, жүжигчдээр энэ сонгуульд “гангарч” буй. Мөн түүний пиар-ын чухал үүрэг гүйцэтгэж яваа нэгэн эрхэм бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бусад хоёр нэр дэвшигчийг алиа хошин байдлаар аятайхан шоглочихдог. Мөн “Намайг явж байна гэж бодоод М.Энхболдыг дэмжээрэй” гэхчлэн өөрийнхөө рейтингийг давхар нэмэгдүүлэх тактиктай байх жишээний. Харин М.Энхболд нэр дэвшигчийг тодорхойлох имиж нь төлөв түвшин, ноён нуруутай  байдал юм. Энэ имиж нь ч сонгогчдод нэлээд таалагдаж байгаа бололтой.  

Харин Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулгын хувьд одтой хар дээл, цагаан бүрх малгайгаар имижээ тодорхойлж байгаа. Угаасаа ч олон жилийн өмнө танигдсан хувцаслалт. Танигдтал нь өмссөн ч гэж хэлж болох юм. Сүүлийн үед “Женко стиль” гэж нэрлэх болсон. Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөх тусам “Женко” дээл улам моодонд орж байгаа бололтой. Өчигдөр гэхэд хотын залуус хар дээл, цагаан малгайгаар ижилсэн түүний уулзалтыг зорьжээ. Энэ сонгуулиар түүний захыг их аварга, олимпийн аварга, дэлхийн аваргууд мушгиж байгаа.  

Тэгвэл МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар улбар шар алчуурандаа үнэнч байсаар сурталчилгааны сүүлийн өдрүүдтэй золголоо. Хандивын хайрцаг, цагаан хоолой хоёртойгоо хаа ч явсан цуг. Түүнийг дэмжиж буй эрхмүүдээс гялайж гялтайх ганц од нь “Камертон-ы Ган-Эрдэнэ. МАХН-ын ганц гишүүн О.Баасанхүү харамсалтай нь түүнийг дэмжихгүй гэсэн байр сууринаасаа одоо болтол ухраагүй байна. 

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж