Монгол улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 дахь жилийн ойн баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийнхаа түүхт 40 жилийн ойд зориулан “Говийн онцгойхон” дуугаа ёслол хүндэтгэлтэйгээр өлгийдөн авлаа.
“Говийн онцгойхон” дууны үгийг Цогт-Цэций суман дахь Гал түймэр унтраах 44 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч М.Төгөлдөр, аяыг Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжмийн зохиолч н.Эрдэнэцогт бичиж, дууг аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин н.Энхцэцэгээр дуулуулж олны сонорт хүргэлээ гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.