“Монгол Улсын Боловсролын их сургуулийн /МУБИС/ төгсөх оюутнууд одоог хүртэл дипломоо авч чадаагүй байгаа. Учир нь дипломыг Хятадад хэвлүүлсэн нь шаардлага хангаагүй” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршжээ.
МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамираас энэ талаар тодрууллаа.
Тэрбээр “Манай сургууль Үнэт цаасны төвөөс гэрээний дагуу төгсөгчдийн дипломыг авсан. Төгсөгч оюутнуудын дипломд асуудал гараагүй” гэв.
МУБИС-ийг энэ жил 2840 оюутан төгссөн бөгөөд төгсөгчдийн дипломыг өнгөрөгч долоо хоногт гардуулсан гэх мэдээллийг тэрбээр мөн өглөө.
Ч.БОЛОР