Европын холбоо Гельмут Кольд хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Европын холбоо Гельмут Кольд хүндэтгэл үзүүлнэ

2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон УИХ анхны чуулганаа долдугаар сарын 6-нд хуралдуулж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөс хойш дахиж хуралдаагүй юм.

Нэгдсэн Герман улсын анхны Канцлераар ажиллаж байсан Гельмут Коль өнгөрсөн Баасан /2017.06.16/ гаригт 88 насандаа Людвигсхафене-ам-Райне дахь гэртээ таалал төгссөн.

Гельмут Коль нийтдээ 16 жил буюу 1982-1998 он хүртэл Германы Канцлераар ажиллаж байсан бөгөөд хоёр Герман нэгдэхэд түүний гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэдэг.

Зөвхөн хоёр Герман төдийгүй Европын холбоог байгуулах, холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог бий болгоход Гельмут Коль маш их хүчин чармайлт гаргасан.

Европын холбоог байгуулах Маастрихтийн гэрээний гол хүний нэг нь Гельмут Коль байсан юм. Европын холбоог үүсгэн байгуулах болон бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Гельмут Колийн дурсгалын хүндэтгэх ёслолын ажиллагааг Страсбург дэх Европарламентын ордонд хйих шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ийм арга хэмжээг Европын холбооны түүхэнд анх удаа хийх гэж байгаа юм.

Хүндэтгэлийн ажиллагаа хэзээ болох хугацааг хараахан товлоогүй байна.

Гельмут Коль одоогийн Канцлер Ангела Меркелийн хамт хоёр Германы нэгдсэний 10 жилийн ойн баяр дээр, 2000 оны есдүгээр сарын 27

Гельмут Колийн биеийн байдал 2008 оноос муудсан бөгөөд сүүлийн жилүүдэд олны нүдэнд бараг үзэгдээгүй юм.

Гельмут Коль Германы Христийн Ардчилсан намыг 20 гаруй жил толгойлсон.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж