Борооны улмаас дараах замын хөдөлгөөн удааширчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Борооны улмаас дараах замын хөдөлгөөн удааширчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Борооны улмаас дараах замын хөдөлгөөн удааширчээ

Сүүлийн жилүүдэд энд тэндгүй гоёмсог орон сууц, тансаг хаус сүндэрлэн босч, өнгөтөй мөнгөтөй хэн бүхэн үнэ хаялцан захиалдаг моод дэлгэрч байна.

Нийслэлийн гудамж, зам, талбайд өчигдрөөс /2017.06.20/ эхлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтож замын хөдөлгөөн удааширч, түгжрэл саатал бий болж байна. 

Үүний улмаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах нүхэн гарцнаас дунд голын салдаг уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ.

Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнөөдрийн 14.30 цагийн байдлаар 

  • “И-Март” худалдааны төвийн уулзвар
  • 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэлх зам
  • 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал
  • 10 дугаар хорооллоос нэгдүгээр хороолол хүртэл
  • Саппоро төвийн уулзвараас хорооллын эцэс
  • Бөмбөгөр худалдааны төв
  • Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтсоны улмаас авто замын хөдөлгөөн удаашраад байна.

Иймд иргэд, жолооч нарыг Дунд голын уулзвар хүртэлх замаас бусад замыг сонгон, явган зорчигч иргэдийг хүндлэн зорчихыг албаныхан зөвлөж байна.

Г.Түшиг 

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-20 202.179.26.45

Нэг өдрийн бороог давахгүй хот ай ай ай\n

Зочин 2017-06-20 202.21.106.163

Бороо орох байтугай тэнгэр бүрхэг болонгуут түгжирдэг мулгуунууд

Зочин 2017-06-20 103.229.178.2

haha unen unen unen holduu humuus mashin barij bna neg bisda ursgal sorj ircheed uhrah araandaa zalgaj medehgui geed zogdooh bh shig haha lalaruudiin dund amidarch bna da\n