2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 129,887 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.94%-иар өссөн бол ‘Женко тур бюро” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.43% хувиар унасан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 830.81 нэгж болж 0.18%-иар унасан бол зах зээлийн үнэлгээ 1,453,722,411,681 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ