Мелания “Хөзрөн байшин”-гийн хатагтайг дуурайдаг уу?

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Мелания “Хөзрөн байшин”-гийн хатагтайг дуурайдаг уу?

МАН-ын удирдлагууд Бага хурлаа энэ долоо хоногт багтаан хийхээр төлөвлөсөн байсан ч хойшлуулж, намар болгожээ.

Улс орны төрийн тэргүүн нарын гэргий ямар байх ёстой вэ гэдгийг тод харуулсан кино бол “Хөзрөн байшин” олон ангит бүтээл юм. Учир нь АНУ-ын зохиомол тэргүүн хатагтай буюу киноны гол дүрийн эмэгтэйн бие авч яваа байдал, хувцаслалт өнөөгийн төр засгийн нөлөө бүхий хүмүүсийн гэргий нарын анхаарлыг маш ихээр татдаг. 

Клэр Андервуд бол хүйтэн харцтай, хатуу чанга ааштай, зохиомол тэргүүн хатагтай. Энэ дүрд тохирсон хувцас сонгоно гэдэг мэдрэмж шаардсан ажил. 

“Хөзрөн байшин” киноны гол дүрийн жүжигчдийн хувцаслалт, имиж бүрдүүлэлт дээр Том Боркер ажилласан байдаг. Тэрбээр гол дүр буюу АНУ-ын тэргүүн хатагтайн хувцаслалтад “Michael Kors”, “Ralph Lauren”,“Armani”, “The Row”, “Narciso Rodriguez”, “Theory”, “Gucci”, “Neiman Marcus”, “Roland Mouret”, “Burberry”, “Cartier” зэрэг брэндийн хувцас, гоёл чимэглэлийн зүйлсийг сонгожээ. 

Энэ ажлынхаа төлөө Том Боркер АНУ-ын дизайнеруудын холбооноос 2014 онд шагнал хүртэж байсан. 

Сонирхолтой нь, загварын ертөнцийн судлаачид АНУ-ын өнөөгийн тэргүүн хатагтай Мелания Трамп “Хөзрөн байшин” киноны зохиомол тэргүүн хатагтайг дуурайж хувцасладаг гэж шүүмжлэх болжээ. Гэхдээ энэ нь маргаантай сэдэв. Учир нь киноны уран бүтээлчид Мелания Трампын стилийг дуурайж байна уу эсвэл Мелания Трамп тус киноны зохиомол тэргүүн хатагтайгаас санаа авч, хувцасладаг уу гэдэг эргэлзээтэй. Жишээлбэл, “Хөзрөн байшин” киноны тэргүүн хатагтай тавдугаар улирлын шинэ ангиудад хөх өнгийн даашинз өмсчээ. Тус киноны шинэ анги 2017 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн байдаг. Гэтэл үүнтэй адил өнгийн даашинзыг Мелания Трамп 2017 оны нэгдүгээр сар АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр өмссөн юм. 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж