Шалгалтаар 9 орон тоог нөхөхөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Шалгалтаар 9 орон тоог нөхөхөөр болжээ

Парламентын шинэхэн гишүүн Н.Номтойбаяр манай аймагт гэр барьж амьдрах нь холгүй хэдэн сар өнжсөнийг та бид мэднэ.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өчигдөр /2017.06.19/ Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулав. 57 хүн шалгалт өгснөөс 17 тэнцсэн бөгөөд нийт 12 сул орон тоо зарлагдсанаас 9 орон тоог нөхөхөөр болжээ. Боловсрол соёл урлагийн газрын “Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн”, Эрүүл мэндийн газрын “Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн”, Номгон сумын Засаг даргын Тамгын газрын “Бэлчээр газар тариалан жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн” гэсэн 3 орон тоог шалгалт өгсөн хүн нь тэнцээгүй эсвэл тус орон тоон дээр бүртгүүлээгүй гэх шалтгаанаар нөхөх боломжгүй үлдсэн байна. Бусад 9 орон тоог нөхжээ.

Эх сурвалж: omnogovi.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж