Олон улсын “Удирдагч эмэгтэйчүүд” чууллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Олон улсын “Удирдагч эмэгтэйчүүд” чууллаа

Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байгаа МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдуулсан хэргийн шүүх хурал өнөөдөр дахин хойшиллоо.

Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо олон улсын “Удирдагч эмэгтэйчүүд” чууллаа. Тодруулбал, Хил хамгаалах болон хилийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой байгууллагуудын удирдах албан тушаалын эмэгтэйчүүдэд хилийн аюулгүй байдлын талаар ойлголт өгөх, онол практикийн судалгаатай холбоотой асуудлаар харилцан мэдээлэл солилцох зорилгоор “Удирдагч эмэгтэйчүүд” сэдэвт уулзалт, сургалтыг 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 09-ний хооронд Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хилийн удирдлагын коллежоос зохион байгуулсан байна.

Сургалтад Беларусь, Гүрж, Литв, Иордан, Македони, Польш, Украин зэрэг 11 орны төлөөлөл ирсэн бөгөөд Монгол Улсаас Гадаадын иргэн харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Болормаа, Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөгч эмэгтэйчүүдийн хамт оролцжээ.

Сургалтаар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын экспертүүд хилийн аюулгүй байдал, хил дамнасан наймаа, аюул заналхийлэл, манлайлал ба удирдлага, хүний эрх ба жендер, гаалийн хяналтын асуудлаар сонирхолтой илтгэл, лекц танилцуулахаас гадна Афганы хил дээр онол- практикийн сургалтыг зохион байгуулсан байна.

Түүнчлэн орон орны төлөөллүүд өөрийн улсын туршлагаас хуваалцаж, Европын холбооны улсуудын хилийн аюулгүй байдалд тулгарч буй асуудал болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт-сургалт болсон байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж