“Гренфелл тауэр”-ын хохирогчийн тоо 58 болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

“Гренфелл тауэр”-ын хохирогчийн тоо 58 болжээ

Өнөөдөр Өмнөд Африкийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналтан Нелсон Мандела 94 нас хүрч байна.

Зургадугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах 24 давхар орон сууцны барилгад гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо 58 хүрсэн хэмээн Лондон хотын Цагдаагийн алба мэдээллээ. Гэхдээ энэ тоо нэмэгдэх магадлалтайг цагдаагийнхан хэллээ.

“Сураггүй болсон, сураггүй болсныг нь ч мэдээгүй хүмүүсийн цогцос шатсан барилга дотор байж болохыг бид бодолцож байгаа” хэмээн Лондон хотын Цагдаагийн газрын дарга Стюарт Канди ярьсан байна.

Галын цар хүрээг ойлгуулахын тулд байрны шатсан хэсгийн зургуудыг цагдаагийнхан олон нийтэд дэлгэжээ. Цагдаагийнхан энэ дунд эрэн хайх ажлаа үргэлжлүүлж байгаа юм.

Кентингтон дүүргийн иргэд болон шатсан байшингийн оршин суугчид өчигдөр гудамжин эсэргүүцлийн жагсаал хийж Засгийн газар шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхгүй байгааг илэрхийлжээ. Ерөнхий сайд Тереза Мэй гал гарсаны дараа шатсан байшинд ирж, галын учир шалтгааныг тогтоох үүргийг холбогдох албадад өгсөн ч хохирогчидтой уулзалгүй явсанд иргэд дургүйцэж байгаа ажээ.

Лондон хотын Захирагч Садик Хан галын аюулаас урьдчилан сэргийлж болох байсан, дүүргийн удирдлага болон Засгийн газар олон жил хайхралгүй явсныг гор нь галын үеэр гарсан хэмээн мэдэгджээ.

Кенсингтон дүүргийн удирдлагын зүгээс хохирогчдын зовлонг ойлгож байгаагаа хэлээд гал богино хугацаанд, их талбайд тархсаны учрыг олохоор ажиллаж байгаагаа хэлжээ.

Засгийн газрын зүгээс галд өртөн орон гэргүй болсон гэр бүл бүрт 5,5 мянган фунт стерлинг (ойролцоогоор долоон мянган ам.доллар) олгохоо мэдэгдээд байна. Үүний 500 нь бэлэн мөнгөөр үлдсэн 5000-ыг Яаралтай тусламжийн хүрээнд банкны дансаар шилжүүлэх ажээ. Яаралтай тусламжийн хүрээ гэдэгт оршуулгын зардал, түр оршин суух газрын түрээс багтаж байгаа юм.

Галын шалтгааныг тодруулсаар байгаа ч өнгөрсөн жил уг байранд хийсэн засварт ашигласан дулаалгын материалаас болсон гэх таамаг давамгай байна. 1974 онд баригдсан уг барилгад өнгөрсөн 2016 онд засвар хийж, барилгыг гадна талаас нь дулаалсан ажээ. Барилгын засварын ажлыг хийхдээ норматив, стандартыг зөрчсөн эсэхийг шалгаж тогтооно хэмээн Сангийн сайд Филипп Хэммонд Ням гаригт мэдэгдсэн.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж