52 хувьцаат компанийн ТУЗ хурал зарлан хуралдуулахаас өөр эрхгүйг мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

52 хувьцаат компанийн ТУЗ хурал зарлан хуралдуулахаас өөр эрхгүйг мэдээлж байна

Дорнод аймгийн Тээвэр авто замын газраас үдээс хойш хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаар боллоо.

Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компани /ХК/-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал /ХЭЭХ/-ыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулах үүрэгтэй. Хэрэв энэ хугацаанд ХЭЭХ-аа зарлан хуралдуулаагүй бол ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал /ХЭЭБХ/-ыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болдог.

Одоог болтол буюу хуульд заасан хугацаанд дор нэр дурдсан 52 компани ХЭХ-аа зарлан хуралдуулаагүй байна.

1

АР ТАРХИ

19

ДОРНОД

37

СЭЛЭНГЭ СҮРЭГ

2

АВТОЗАМ

20

ДУЛААН ШАРЫН ГОЛ

38

ТӨВ УС

3

АГРОТЕХИМПЕКС

21

ЕВРОФЁ АЗИА

39

УЛААН САН

4

АЖЛЫН ХУВЦАС

22

ЖИНСТ

40

УЛИАСТАЙ ТЭГШ

5

АЛМААС

23

ИХ БАРИЛГА

41

ХАНГАЛ

6

АР БАЯНХАНГАЙ

24

ИХ НУУР

42

ХАРГИА

7

АСБИ

25

ИХ ҮҮСГЭЛ

43

ХАРШИЙН ГЭГЭЭ

8

БАЯЛАГ НАЛАЙХ

26

МОНАСАР

44

ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР

9

БАЯЛАГ ШАРЫН ГОЛ

27

МОННООС

45

ХУРТАЙ

10

БАЯНТАЛБАЙ

28

МӨНХ ЖИМ

46

ХҮНС АРХАНГАЙ

11

БАЯНТООРОЙ

29

МҮДИКС

47

ХЭРЛЭН ХИВС

12

БИНСЭ/ БАЯНХАЙРХАН

30

НИЙСЛЭЛ ӨРГӨӨ

48

ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ

13

БОРООГИЙН ҮЙЛДВЭР

31

НОМИН ХИШИГ

49

ЧАНДМАНЬ УУЛ

14

БҮТЭЭЛ

32

ОРГИЛ ГОВЬ-АЛТАЙ

50

ШИМ

15

ГАНТӨМӨРТ

33

ӨВ УСЖУУЛАГЧ

51

ЭРДЭНЭТ ЗАНДАН

16

ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС

34

ӨЛЗИЙ ДУНДГОВЬ

52

ЭСГИЙ ГУТАЛ

17

ГОВИЙН ӨНДӨР

35

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ

 

 

18

ГОНИР

36

СЭЛЭНГЭ ИМПЕКС

  

Хүснэгтэд нэр дурдсан компаниудын ТУЗ хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахаас өөр ямарваа шийдвэр гаргах, компанийн үйл ажиллагааг удирдах эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хороон үүгээр анхааруулан мэдэгдэж байна.

Эдгээр хувьцаат компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон тул  тавдугаар сарын 1-нээс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг нийт хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд сануулж байна.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж