В, С вирус илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

В, С вирус илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

В, С вирус илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ

Майкл Жексоны дүрд тоглох дуулж бүжиглэх авьяастай хүүхдийг хайж эхэлжээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ.

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн тус шинжилгээнд хамрагджээ. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт зөвлөгөөг хүргэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа Налайх дүүрэгт энэ сарын 14-нд, Багануур дүүрэгт 15-нд, Чингэлтэй дүүрэгт 16-нд, Баянзүрх дүүрэгт 19-нд тус, тус зохион байгуулагдлаа.

Тус ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Б.Цэрэндоржийн талбайд нээлттэй өдөрлөг болж байна. Мөн энэ сарын 21-нд Баянгол дүүрэг, 22-нд Сонгинохайрхан дүүрэг, 23-нд Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдана.

Дашрамд дуулгахад, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2017-06-20 49.0.136.6

ymar ch hereggui daatgal tulj baihaar Happy veritast ochood ugchihsun ni deree