Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг дахин төлөвлөлтөд зарцуулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг дахин төлөвлөлтөд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг дахин төлөвлөлтөд зарцуулна

Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд Бүгд найрамдах Хятад Ард улсын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулж төсөвт өртгийг тогтоосон боловч улсын төсөвт хөрөнгө нь суугдаагүйн улмаас зогсоод байсан бол өнөөдөр ийнхүү гацаанаас гарлаа. Ингэснээр барилгын ажил нь эрчимтэй явж байгаа ч дэд бүтцийн асуудал нь зогсоод байсан 15 байршил дахь 32,546 айлын орон сууцны хороолол, түүнийг дагасан сургууль цэцэрлэгүүд баригдаж ашиглалтад орохоор боллоо. Мөн орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газартаа дээрээ оршин суух хүсэлтэй 10,336 айл, өрх байгаад зориулж тус бүр нь 200-250 айл өрх харьяалагдах “Бичил дэд төв”-үүдийг байгуулж тэднийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох юм. Дэд бүтцийн эх үүсвэрийг эко байдлаар шийдэж сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэнэ. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн,бие даасан болон холимог шийдлээр хангах юм. Үүнийг дагаж үйлчилгээний чиглэлээр тухайн “Бичил дэд төв” тус бүрийг дагаж 50-80 хүн ажилтай болж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 100-150 ажлын байр мөн бий болно гэж тооцоолж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ус, дулаан, цахилгаан эрчим хүчний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх юм

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-20 202.70.46.220

Yun davartsiin be ger horoololiinhon bairtai bolj bayajaad zavshaad bid yah bolj bna tiim l yum bol 3 saya hvndee adil tentsuu huvaah yostoi tiim yum gej yu bsiin bid nart teguul bairnii 30%~iin uridchilgaa uguh yostoi sh d tiim adil tentsvergui haritsangui ard irgeded handaj bolku

us 2017-06-20 109.194.17.144

aimar sanagdaj b n Hyataduud ch zeelee ugchihuud daraa ni tsereg oruuaad gazar nutagaas ni abchihsan geed sonsson um b n Uzbekuudaas biluu dee Ene talaar sonson l baih tegeed aimar sanagdaj b n Manaihan ch uursnuu heden ter bum tugrug dahin tuluvlultund heregletsen um gesen shtee

a 2017-06-20

Yg xezeenees wee

Зочин 2017-06-20 202.180.220.35

Ardchilsan namiin ehluulsen ahil gatsaad baisiin odoo ashgui neg urgeljleh ni dee