Дэлхийн хамгийн эрэлттэй онлайн дэлгүүрүүд

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн эрэлттэй онлайн дэлгүүрүүд

УИХ-ын Тамгын газар эмэгтэй даргатай болж магадгүй бололтой. АН-ын улстөрч эмэгтэйчүүдээс энэ суудалд сууж болох хэд хэдэн хүний нэр дуулдаж эхлээд байна.

Техник технологийн хөгжлийн нэг дэвшил бол цахим ертөнц дэх худалдаа. Онлайн худалдааны компаниуд бий болсноор хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ, боломжийн үнээр худалдан авах боломж бүрдсэн. 

Онлайн худалдааны салбар үйл ажиллагаа явуулж буй дэлхийн томоохон компаниудыг танилцуулж байна. 

AMAZON

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том компани бол AMAZON билээ. Анх 1994 оноос номын цахим худалгаагаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани нь өнөөдөр  “Whole Foods Market” компанийг худалдан авч, өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, дан ганц онлайн дэлгүүр байхаа больж байгаагаа мэдэгдсэн. 2017 оны эхний улирлын байдлаар AMAZON компанийн цэвэр орлого 41 хувиар буюу 724 сая ам.доллараар өсчээ. Жил бүр энэ дэлгүүрээр 20 сая хүн үйлчлүүлдэг бөгөөд дундаж худалдан авалтын үнэ 189 ам.долларт хүрдэг юм байна. 

Ebay

Ebay – дэлхийн онлайн худалдааны салбарын чансааны хоёрт бичигдэж байна. Тус дэлгүүрийн хамгийн их борлогддог бараа бол дэлхийн хоёрдугаар дайн үеийн шумбагч онгоцны загвар ажээ. Тус дэлгүүр нь анх 1995 онд хувь хүний вэб сайт хэлбэрээр цахим ертөнцөд гарч ирсэн бөгөөд 2000 онд бие даасан компани болон өргөжжээ. Үүний зэрэгцээ, Ebay нь дэргэдээ ирээдүйн шилдэг борлуулагч нарыг бэлтгэдэг их сургуультай юм байна. 

Carters.com 

Carters бол хүүхдийн хувцасны хамгийн том онлайн худалдааны компани. Тэд хүүхдэд эцэг эхийн хайрыг мэдрүүлэх бүхий л бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг ажээ.  

6pm.com 

6pm.com – цахим дэлгүүрээс та өнгөрсөн жилийн тренд  болж байсан оргинал бараа бүтээгдэхүүнийг 75 хувь хүртэлх хямдралтай үнээр худалдан авах боломжтой.   

Oldnavy.com 

Энэ дэлгүүрийн гол зорилго нь бүх давхаргын хүмүүст хүртээмжтэй байх ажээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тэд бүхий л бараа бүтээгдэхүүнээ маш боломжийн үнээр худалдаалдаг юм байна. Тухайлбал, жинсэн өмд 11 ам.доллар, хүүхдийн хувцас 4-25 ам.доллар, эрэгтэй хувцас таван ам.доллараас үнээс эхэлж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж