Путины шууд ярилцлагын үзэгчийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Путины шууд ярилцлагын үзэгчийн тоо буурчээ

Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийнхэн өглөө 10.00 цагаас уулзан тус тусын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслүүдээ солилцсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жилдээ нэг удаа хийдэг телевизийн шууд ярилцлага энэ  сарын 15-нд явагдсан. 

Энэ жилийн ярилцлагыг телевизээр шууд үзсэн хүний тоо сүүлийн дөрвөн жилд хамгийн бага байжээ гэсэн судалгааг Mediascope компани хийжээ. Энэ компани нь BBC агентлагийн орос хэл дээрх сувгийн мэдэлд байдаг юм.

Зургадугаар сарын 15-ны өдөр 6,2 сая иргэн Путины ярилцлагыг үзжээ. Энэ тоо өнгөрсөн 2016 онд 7,1 сая, 2015 онд 8,4 сая, 2014 онд 7 сая байжээ. Мөн уг нэвтрүүлгийн рейтинг тэр цагийн бусад нэвтрүүлэгтэй харьцуулахад 8,9 хувь байжээ. Энэ рейтинг өнгөрсөн онд 12,2 хувь байсан гэж Mediascope мэдээллээ.

Шууд ярилцлагыг үзэх сонирхол буурсан нь хоёр шалтгаантай байж магадгүй хэмээн улс төр судлаач Валерий Соловья ВВС-д ярьсан байна. Нэгд, уг нэвтрүүлгийн формат сонирхолгүй болж хуучирсан, хоёрт, үзэгч яг сонирхсон асуултандаа хариулт авдаггүй, хариултаас бултдаг байдал хэмээн тэр тайлбарлажээ. Албан дүн мэдээгээр Путины улстөрчийн чансаа өндөр хэвээрээ байгаа ч улс төрийн тавцанд ийм удаан өндөрт байгаа нь хүмүүст шинэлэг биш санагдах болсон гэж улс төр судлаач Аббас Галямов ярьсан байна. “Нэг онигоо эхний удаа сонсоод нэг инээнэ, харин хоёр, гурав, таван удаа, бүүр арав удаагаа сонсоход инээхгүй ч дажгүй л онигоо юм шиг байна гэж бодно” хэмээн Аббас Галямов хэлжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж