Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Алдартнуудыг нийтийн тээврээр явж буйг харах нь ховорхон боломж. Харин Холливудын жүжигчин Энн Хэйтуэй саяхан найз залуутайгаа метрогоор зугаалж, олны нүдэн дээр үнсэлцжээ.

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн орнуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн өчигдөр /2017.06.19/ эх орондоо иржээ.

Үүргээ гүйцэтгэн ирсэн энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд болон ХБНГУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтсан байна.

Офицер, ахлагч нар зэрэг зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагаас бүрдсэн багийн 71 хувь нь НҮБ болон бусад олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай алба хаагчид ажээ.

Цэргийн багийн орлогч дарга, дэд хурандаа А.Болдбаатар “Бидний үүрэг гүйцэтгэсэн Афганистан улсад цагийн байдал тогтворгүй хэвээр байгаа. Хойд бүсэд цагийн байдал төдийлөн тогтвортой болоогүй. Гэхдээ Монгол Улсын цэргийн багийн тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн “Мармал” баазын хамгаалалтын үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ” гэлээ.

Г.Түшиг

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-20 1.25.152.49

БҮХЭЛ БҮТЭН УЛС БАЙНДАА ЦЭРГЭЭ ЗӨӨЧИХ ГАНЦ АГААРЫН ЦЭРГИЙН НИСЭХ ОНГОЦГҮЙ ЮМУУ