Загвар өмсөгч С.Сарнай амаржиж, охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч С.Сарнай амаржиж, охинтой болжээ

УИХ-ын сонгуулийн дүнд олонхи болсон Ардчилсан нам Засгийн газрыг шинээр байгуулахын тулд ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй өчигдрөөс хэлэлцээрт орсон билээ.

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр олон нийтэд илүүтэй танигдсан загвар өмсөгч С.Сарнай саяхан амаржиж, хөөрхөн охинтой болжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Загвар өмсөгч бүсгүй шинэхэн гишүүнээ тэвэрч, толгойгоо улаан алчуураар боосон зургаа нийтэлж, “Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Жаахан ядарсан царайтай. Миний хүү чинь агаа болчихсон юм” гэх тайлбарыг зүүсэн байв.

Түүний нөхрийг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг. Тэр ч мөн загвар өмсөгч бөгөөд тайзнаас төрсөн залуу хосууд ийнхүү хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж