Монгол цэргүүд “Мармал” баазын хамгаалалтаа амжилттай гүйцэтгэлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Монгол цэргүүд “Мармал” баазын хамгаалалтаа амжилттай гүйцэтгэлээ

Эхнэрээсээ салсан жүжигчин Том Круз саяхан охинтойгоо уулзжээ. Ирландад шинэ кинонд зураг авахуулж байсан Том өчигдөр Нью Йоркт очиж, охинтойгоо өдөржин зугаалсан гэнэ.

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн орнуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд өчигдөр /2017.06.20/ эх орондоо ирлээ.

Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгээж ирж буй энхийг сахиулагч дайчдыг ЗХЖШ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд болон ХБНГУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас угтан авсан юм.

Үүргээ амжилттай гүйцэтгэсэн цэргийн багт Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагаас бүрдсэн офицер, ахлагч нар багтсан бөгөөд 71 хувь нь НҮБ болоод бусад олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай залуус юм.

Тэдний сэтгэгдлээс хуваалцлаа.

Цэргийн багийн орлогч дарга, дэд хурандаа А.Болдбаатар:

-Үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Бидний үүрэг гүйцэтгэсэн Афганистан улсад цагийн байдал тогтворгүй хэвээр байгаа. Хойд бүсэд цагийн байдал төдийлөн тогтвортой болоогүй. Гэхдээ Монгол Улсын цэргийн багийн тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн “Мармал” баазын хамгаалалтын үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.

-Хүндрэлтэй нөхцөл байдал тулгарч байв уу?

-Тодорхой хэмжээний цагийн байдал үүсч байсан үе бий. Одоогоор тэнд халууны улирал эхэлсэн байгаа. Цагийн байдал, цаг уурын өөрчлөлт гээд бэрхшээл байсан ч манай цэргийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэсэн нь бидний хамтын амжилт юм.

Дэслэгч О.Сайнбаяр:

-Миний хувьд анхны ажиллагаа байсан ч гар нийлсэн хамт олон, удирдлагын дэмжлэгээр түүртэх зүйлгүй амжилттай ажиллалаа. Ажиллагааны газар оронд баг хамт олноо амжилттай удирдаж ажилласан удирдлагууддаа баярлалаа гэж хэлье. Зэвсэгт хүчний 338 дугаар ангид ажилладаг. Энэ завшааныг ашиглаад гэрийнхэндээ болон монгол цэргүүдээ хайрлан хүндэлдэг монголчууддаа баярлалаа.

Дэд ахлагч Б.Гантөмөр:

-Хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэндээ баяртай байна. Ээж маань Ховд аймгаас надтай уулзахаар ирсэн гэсэн. Ээжтэйгээ л хурдан уулзаж, үнсүүлмээр байна. Миний хувьд Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллаж байгаа.

С.САРУУЛ

Эх сурвалж: WWW.POLIT.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж