Төрийн албан хаагчдад зориулсан сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдад зориулсан сургалт боллоо

Өнөө үед роботууд бүжиглэх, алхах, ярих зэргээр хүний хийж чадах зүйлсийг хийж сурсаар байгаа билээ.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын чуулганы 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдаж, зургаадугаар сарын 7-ны өдрийн төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шинэчлэн батлагдсан хуулийг сурталчлах зорилгоор “Хог хаягдлын талаарх хууль эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт төрийн албан хаагч, оролцогч байгууллагуудад зориулсан сургалтыг энэ сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, хороод, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, хог хаягдлын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд оролцов. Шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн үзэл баримтлал, гол зорилго нь хог хаягдлыг дахин боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх замаар хог хаягдлыг ангилан ялгаж, эх үүсвэр дээр бууруулахад чиглэсэн.

Мөн Хог хаягдлын тухай хуулийг дагаж хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зэрэг багтсан байна.

Эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл, байгальд ээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Шинээр батлагдсан Хог хаягдлын тухай хууль нь өмнөх хуулиасаа өргөн цар хүрээтэй, нарийн зохицуулалттай болж, аюултай хог хаягдлыг зохицуулах, иргэдэд хог хаягдлын боловсрол олгох үйл ажиллагааг дэмжсэн бүтэн бүлэгтэй болсноороо онцлог болсноос гадна хог хаягдлын менежментэд оролцогч талуудын эрх, үүрэг нарийн тодорхой болж, хариуцлагын хэм хэмжээг өндөржүүлсэн нь хог хаягдлын менежментийг сайжруулахад хамгийн чухал түлхэц болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж