ХНХЯ-ны “Нээлтэй хаалганы өдөрлөг” цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

ХНХЯ-ны “Нээлтэй хаалганы өдөрлөг” цуцлагдлаа

Гэрийн автоматжуулалтын үйлчилгээ 2017 он гэхэд 20 сая өрхийг хамрахаар байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлтэй хаалганы өчигдөр /2017.06.19/ Сүхбаатарын талбайд эхэлсэн бол өнөөдөр ч үргэлжлэх товтой байсан юм. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж нээлттэй хаалганы өдөрлөгийн хоёр өдрийн арга хэмжээ цуцлагдлаа. 

Тодруулбал, нийслэлд орж буй ширүүн бороо өнөөдөр бүтэн өдөржин үргэлжлэх юм байна. Харин 21 аймагт болж буй нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ хэвийн үргэлжилж байна. Өчигдөр нээлтээ хийсэн тус өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл, хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээг иргэдэд өгч ажилласан юм. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдийн асуулт, лавлагаанд хариу өгч, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Мөн харьяа байгууллага, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч томоохон аж ахуйн нэгжүүд ч өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр эдгээр арга хэмжээ үргэлжлэх ёстой байсан ч ийнхүү цуцлагдаж байгаа юм.

Мөн өдөрлөгийн үеэр хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим аж ахуйн нэгжүүд иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулав. Одоогийн байдлаар нэгдсэн дүн хараахан гараагүй ч өчигдрийн /2017.06.19/ байдлаар нийт 10.000 гаруй иргэн ажлын байранд бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж