Төмөр замчдын жагсаал цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Төмөр замчдын жагсаал цуцлагджээ

Өнөөдрөөс Монгол ардын зүйр цэцэн үгийн 7 хоног зарлалаа. Та бүхэн таалагддаг үгүүдээ бичээрэй.

“Улаанбаатар төмөр зам”-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр 10.00-12.00 цагийн хооронд жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч цуцалжээ. 

Жагсаалыг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн байрны гадаа зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм. 

“Улаанбаатар төмөр зам”-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаалыг ямар шалтгаанаар цуцалсан талаар тодруулахад “Улаанбаатар төмөр зам”-ыг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахад Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо хамтраад ажиллая. Ажлын хэсэг мөн байгуулъя гэж хоёр талдаа ойлголцолд хүрсэн. Энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдтай зөвшилцсөн. 

Улаанбаатар төмөр замын мэргэжлийн ажилтныг хувийн болон улс төрийн шалтгаанаар халах ажлыг Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газрын үед эрчимтэй хийсэн. Энэ алдааг залруулах шаардлагыг бид шинээр байгуулагдсан Зам тээврийн хөгжлийн яам болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн байсан. Шаардлагыг нэлээн эрт хүргүүлсэн байсан, гэвч хариу өгөлгүй нэлээд удсан. Харин өчигдөр шаардлагыг хүлээн авч хамтарч ажиллах шийдвэрт хүрсэн учраас жагсаал цуцлагдсан” гэлээ. 

Онцлоход, “Улаанбаатар төмөр зам”-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мөн маргааш Зам тээвэр, хөгжлийн яамны гадаа жагсаал хийхээр төлөвлөсөн байсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж