ЭЕШ өгсөн шалгуулагчдын тоо тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

ЭЕШ өгсөн шалгуулагчдын тоо тодорхойгүй байна

УИХ-ын шинэ гишүүд өрөө тасалгаандаа үндсэндээ төвхнөөд байна. Эмэгтэй гишүүдийн ихэнх Төрийн ордны хамгийн дээд давхарт оржээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ зургадугаар сарын 14-нд орон даяар эхэлж, зургадугаар сарын 18-нд дууссан. 

Энэ жил нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд явуулсан юм. 

Өнөөдөр өглөө /2017.06.20/ тодруулсан мэдээллээр ЭЕШ-д хэдэн хүн хамрагдсан талаарх тайлан мэдээ гараагүй байна. “Энэ долоо хоногт багтааж нийтэд зарлана. Шалгалтын явцад ямар нэг зөрчил гараагүй” гэж Боловсролын үнэлгээний төвийн албаны хүн мэдэгдэв. 

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг ирэх долоо хоногт www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэх аж. 

Харин дүн, оноо, жагсаалтыг долдугаар сарын 1-нээс өмнө www.eec.mn вэб сайтад байршуулах юм байна. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж