Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ зургадугаар сарын 14-нд орон даяар эхэлж, зургадугаар сарын 18-нд дууссан.
Энэ жил нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд явуулсан юм.
Өнөөдөр өглөө /2017.06.20/ тодруулсан мэдээллээр ЭЕШ-д хэдэн хүн хамрагдсан талаарх тайлан мэдээ гараагүй байна. “Энэ долоо хоногт багтааж нийтэд зарлана. Шалгалтын явцад ямар нэг зөрчил гараагүй” гэж Боловсролын үнэлгээний төвийн албаны хүн мэдэгдэв.
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг ирэх долоо хоногт www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэх аж.
Харин дүн, оноо, жагсаалтыг долдугаар сарын 1-нээс өмнө www.eec.mn вэб сайтад байршуулах юм байна.
Т.НОМИН