Цагаан сарын дараа УИХ завсарлана

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Цагаан сарын дараа УИХ завсарлана

УИХ-ын хавар, намрын чуулганыг завсарлуулах эрх УИХ-ын даргад байсан. УИХ-ын дарга чуулган завсарлах хугацааг товлодог байсан билээ. Харин УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар чуулган эхлэх, завсарлах хугацааг тодорхой болгожээ. Тодруулбал, УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, хоёрдугаар сарын 10-нд завсарлана. Харин хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхэлж, долдугаар сарын 1-нд завсарлах заалтыг УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулжээ. Тиймээс эрхэм гишүүд цагаан сар өнгөртөл хуралдах юм байна.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж