Онцгой хүмүүс | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Онцгой хүмүүс

Хамтарсан Засгийн газар байгуулах талаар АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ээлжит хэлэлцээ өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордны VIP танхимд эхэлж байна.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр өөрсдийнхөө амь, биеийг үл хайрлан өрөөлийн төлөө, эх орныхоо төлөө цаг ямагт зүтгэдэг эгэл даруу гал сөнөөгч, аврагч гээд онцгойгоор овоглодог албан хаагчдадаа гүн талархал илэрхийлж, баярын мэндийг дэвшүүлье.

Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн түүхэн өдөр /2017.06.20/ өнөөдөр тохиож байна.

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны зургадугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байсан билээ.  2003 оны зургадугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуульд Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг.  2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Онцгой байдлын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан юм. 

Өөрөөр хэлбэл, Иргэний хамгааллын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэсэн төрийн гурван байгууллага нэгдэн олон улсын жишгийн дагуу Монгол Улс үргэлж онцгой нөхцөлд ажиллах залуусаас бүрдсэн Онцгой байдлын албыг байгуулж байжээ.

Тэд зөвхөн 2017 он гарсаар 662 хүний амь аварч, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 9.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан гэв. Энэ нь өнгөрсөн оны өдий үетэй харьцуулбал, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо нь 191-ээр нэмэгдсэн байх юм.  

Одоогоор энэ эрхэм албад 25-40 насны 4200 гаруй албан хаагч ажиллаж, эх орон, элгэн саднаа аюулт осол, гамшгаас хамгаалсаар байна. Үеийн үед тэдний нийгмийн асуудал, цалин хангамж, ашиглах багаж зэвсэг нь хангалтгүй хэмээн ярьдаг байсан бол Гамшгаас хамгаалах тухай хууль энэ онд шинэчлэн батлагдсанаар онцгойгийн албаны энэ зовлон хөнгөрөх боломж бүрджээ. Үүнийгээ дагаад тэдний халааг залгах, энэ албад ажиллах хүсэлтэй ажилд бүртгүүлэх нь залуусын тоо нэмэгджээ. 

Монгол Улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 38 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 2203 хүний амь нас эрсдэж улсын хэмжээнд 1 их наяд 70 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна.

Онцгой байдлын албаны алба хаагчид маань 2007-2016 он буюу сүүлийн 10 жилд 10174 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 195.8  орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулан улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Д.УУДАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЭДНИЙ ЦАЛИН ХАНГАМЖ ӨНДӨР ӨГӨХ ЁСТОЙ 2017-06-20 202.9.41.37

Онцгой байдлын албан хаагчид хүнд нөхцөлд амь дүйн ажилладаг юм билээ ОНЦГОЙ ХАНГАМЖТАЙ БАЙХ ЁСТОЙ

зочин 2017-06-20 202.179.8.6

Орчин үед хамгийн их хүндрэлтэй асуудалтай улаан гараараа тулдаг улс бол гамшгийнхан болчоод байна Ажиллах нөхцлийн шинэ менежмент гаргаж өгөхөд бүгдээрээ саналаа нэмэрлэнэ үү

ИРГЭН 2017-06-20 202.21.101.246

БАЯР ХҮРГЭЕ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ