Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ

Үндсэн хуулийн гудамж буюу Тээврийн товчооноос Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын зүүн талын урсгалыг өнөөдөр оройн 22.00 цагаас эхлэн хэсэгчлэн хаах тухай Нийслэлийн авто замын газраас мэдээлж байна.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Өнөөдрийн байдлаар захиалагчийн зүгээс трассын дагууд газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг хийж, нийслэлийн Газрын албанд дэвсгэр зургийг хүргүүлээд байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж