Г.Өсөхбаяр өнөөдөр К2-ыг зорих уулчидтай нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

Г.Өсөхбаяр өнөөдөр К2-ыг зорих уулчидтай нэгдэнэ

Г.Өсөхбаяр өнөөдөр К2-ыг зорих уулчидтай нэгдэнэ

Авиралтын эрсдлээрээ хамгийн өндөрт тооцогддог К2 оргилыг зорьсон уулчин Г.Өсөхбаяр Пакистанд очоод байна. 

Зургадугаар сарын 16-нд Монголоос хөдөлсөн тэрбээр өнөөдөр Аскол тосгонд машинаар хүрч, К2-т авирахаар дэлхийн өнцөг булан бүрээс цугласан уулчидтай нэгдэх аж. Энэ жилийн хувьд 52 уулчин өндрөөрөө Эверестийн дараа ордог эл оргилд авирахаар бүртгүүлжээ.

Тэдний багийнхан үндсэн бааз хүрэх замдаа 6611 метрийн өндөртэй оргиолд авирч, бэлтгэл хийх юм байна. 

К2 оргил нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. “Алуурчин уул” гэгддэг К2-ын оргилд энэ жил нэг ч хүн гарч чадаагүй байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

Г.ГАНБОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж