Ховд голд хоёр настай хүүхэд осолджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Ховд голд хоёр настай хүүхэд осолджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болох гэж байна.

Улирлын онцлогоос шалтгаалан усанд осолдох тохиолдол цөөнгүй гарч байгааг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Ялангуяа бага насны хүүхэд хохирч байгааг онцгойлон анхааруулав. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр энэ талаар дараах мэдээллийг өгч байна. 

-Энэ зун усны осол өмнөх жилийнхээс хэд дахин илүү байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгнө үү?

-Энэ зуны хувьд 28 хүн усанд осолдож, нас барсан харамсалтай тоо байна. Ихэнх тохиолдолд аянга цахилгаанд цохиулах, согтуу явж байгаад живэх байдлаар эрсэдсэн байдаг. Халуун агаарт явж байгаад гэнэт хүйтэн усанд орохоор хүний шөрмөс татдаг. Үүнээс үүдэж усанд живэх тохиолдол гарсан. 28 тохиолдлын зургаа нь хүүхдийн амь настай холбоотой байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голд хоёр настай хүүхэд осолдсон тохиолдол саяхан гарлаа. Осол болох үед талийгаач асран хамгаалагчгүй, ганцаараа байсан гэх мэдээлэл байна. Түүний гэр бүл Өлгий суманд амьдардаг. Үр хүүхдээ хараа хяналтгүй орхисноос золгүй явдал тохиолдож байгаа нь маш харамсалтай зүйл юм. Ховд голд хүүхэд осолдсон энэ хэргийг шалгах явц тухайн орон нутагт үргэлжилж байгаа. 

Ер нь зуны улиралд сургууль, цэцэрлэг амардаг болохоор ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ амраах зорилгоор хөдөө явуулдаг. Өнгөрсөн жил эмээ, өвөө дээрээ байсан хүүхэд ганцаараа мөлхөж яваад, Хараа голд осолдсон тохиолдол гарч байсан. Мөн Тэрэлжийн амралтад хэсэг хүмүүс амарч байхдаа хөзөр тоглож сатаарснаас болж хүүхдээ анзааралгүй орхиж, хүүхэд усанд осолдож байсан. Иймд бага насны хүүхэдтэй байгаа хэн ч болов үргэлж анхаарал болгоомжтой, ялангуяа байгальд, гол усны ойролцоо явахдаа сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж