Германы зарим хот дизель хөдөлгүүртэй машиныг хориглож эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Германы зарим хот дизель хөдөлгүүртэй машиныг хориглож эхлэв

Зам эвдэрлээ л гэнэ. Эцсийн эцэст тавьсан замыг ашиглалтад авахдаа хянаж шалгах, авсан замаа арчлах ажил Авто замын газрынхны нэг үүрэг баймаар. Ажлаа хийж чадахгүй байгаа албатуудыг амь оруулах болсон юм биш үү, ингэхэд

Бавари муж дизель хөдөлгүүртэй машинд хориг тавихыг хүсч байна.  Үүний улмаас авто үйлдвэрлэлийн салбарынхан машины үнэ эрс унана гэсэн түгшүүртэй болжээ.

BMW компанийн удирдлага энхүү санаачлагыг эрс шүүмжилж байна. Тэд хүрээлэн буй орчны бохирдлын асуудлыг үүнээс өөр аргаар шийдэж болно гэж үзэж байгаа юм.

‘Хэрэв бид хотуудын агаарын чанарыг сайжруулахыг хүсч байгаа бол хүмүүсийн хөдөлгөөнт амьдралын хэм хэмжээг эрхэмлэх нь чухал. Хоригийн аргаар асуудлыг шийдэхгүй’ гэж тэд байр сууриа илэрхийлэв.

Гэхдээ нэгэнт энэ санаачилгаа хүчийг авч байгаа гэж хэлж болно. Германы Handelsblatt хэвлэлийн явуулсан олон нийтийн санал асуулгад оролцсон Берлин, Кёльн, Гамбург зэрэг есөн хотын иргэд “агаар бохирдуулагч” авто үйлдвэрлэгч нарт “үгүй” гэж хэлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлжээ. ‘Дрездене, Вуппертал, Дортмунд л эсрэг саналтай байна’ гэж Handelsblatt бичсэн байв. Түүнчлэн Штутгартын Холбооны газар нутаг ирэх жилийн эхнээс хуучин дизелийн хөдөлгүүртэй машинуудад хориг тавихаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж