Залуучуудын ДАШТ-д гурван тамирчин өрсөлдлөө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Залуучуудын ДАШТ-д гурван тамирчин өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Залуучуудын ДАШТ-д гурван тамирчин өрсөлдлөө

19,20-нд ихэнх нутгаар бороошиж, ялангуяа нутгийн төв хэсгээр хүйтэн бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Японы Токио хотноо хүндийг өргөлтийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн дэлхийн аваргад 50 орны /эрэгтэй жинд 40, эмэгтэй жинд 31 орон/ тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж байна. Монголын тамирчдын тэмцээн өчигдөр /2017.06.19/ дуусгавар боллоо. Манай улсаас гурван эмэгтэй тамирчин дэлхийн аваргад өрсөлдөж, 53 кг-д Б.Золбоо 163 кг /74+89/ өргөж, 12-р байр, Ч.Нямзул 154 кг /68+86/ өргөж, 16-р байр эзэллээ. Энэ жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Украин, Беларусын тамирчид эхний байрт оржээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д оролцсон ОУХМ Г.Анужин огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байрт орсон ч түлхэлттэй өргөлтөө гүйцэтгэж чадаагүй байна. Түүний жинд БНХАУ, Румыны тамирчид медалийн тавцанд зогсжээ.

2017 оны залуучуудын ДАШТ-д Олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүгчээр ажиллаж байгаа. Тэмцээн зургадугаар сарын 23-ны өдөр өндөрлөнө.

ОУХМ Б.Золбоо /53 кг, 12-р байр/

ОУХМ Б.Золбоо

ОУХМ Ч.Нямзул /53 кг, 16-р байр/

ОУХМ Г.АНУЖИН /63 кг: Огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байр эзлэв/

Тэмцээний мэдээллийг http://www.iwf.net-с үзнэ үү.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хасбаатар 2017-06-19 210.233.6.71

Яагаад буруу мэдээ тавиад байна энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 51 орны тамирчид оролцож байгаа Манай 63кг жингийн тамирчин Г Анужин огцом өргөлтийн төрөлд 5р байранд орсон харин түлхэлттэй өргөлтийн төрөлдөө оролтуудаа алдсан Анужинд дэлхийн аваргаас хүрэл медаль авах боломж байлаа тэмцээн маш өрсөлдөөнтэй болсоон