Японы Токио хотноо хүндийг өргөлтийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн дэлхийн аваргад 50 орны /эрэгтэй жинд 40, эмэгтэй жинд 31 орон/ тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж байна. Монголын тамирчдын тэмцээн өчигдөр /2017.06.19/ дуусгавар боллоо. Манай улсаас гурван эмэгтэй тамирчин дэлхийн аваргад өрсөлдөж, 53 кг-д Б.Золбоо 163 кг /74+89/ өргөж, 12-р байр, Ч.Нямзул 154 кг /68+86/ өргөж, 16-р байр эзэллээ. Энэ жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Украин, Беларусын тамирчид эхний байрт оржээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д оролцсон ОУХМ Г.Анужин огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байрт орсон ч түлхэлттэй өргөлтөө гүйцэтгэж чадаагүй байна. Түүний жинд БНХАУ, Румыны тамирчид медалийн тавцанд зогсжээ.
2017 оны залуучуудын ДАШТ-д Олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүгчээр ажиллаж байгаа. Тэмцээн зургадугаар сарын 23-ны өдөр өндөрлөнө.
ОУХМ Б.Золбоо /53 кг, 12-р байр/
ОУХМ Б.Золбоо
ОУХМ Ч.Нямзул /53 кг, 16-р байр/
ОУХМ Г.АНУЖИН /63 кг: Огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байр эзлэв/
Тэмцээний мэдээллийг http://www.iwf.net-с үзнэ үү.