Гимнастикчид Сингапурт хамтарсан бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Гимнастикчид Сингапурт хамтарсан бэлтгэл хийж байна

Персийн булангийн ойролцоо хөвж явсан АНУ-ын тэнгисийн цэргийн “Rappahannock” хөлөг онгоц руу нэгэн жижиг усан онгоц хэтэрхий ойртон ирсэн учраас өөдөөс нь гал нээсэн байна.

Сингапурын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчид эдгээр өдрүүдэд тус улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Баг тамирчид бэлтгэлээ дуусгаад, Казахстан улсын Астана хотноо болох залуучууд болон насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж. Энэхүү тэмцээн зургадугаар сарын 24-27-ны өдрүүдэд болох юм.

Монголын багийн Сингапурт үзүүлсэн амжилтыг танилцуулъя:

Х.Ундрам хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж,

  • Цагаригтай дасгал 12.10 оноогоор 2 дугаар байр
  • Булавтай дасгалд 14.40 оноогоор 1 дүгээр байр
  • Туузтай дасгалд 11.20 оноогоор 1 дүгээр байр тус тус хүртэв.

Бага насны ангиллын тэмцээнд өсвөрийн тамирчин У. Айыына 10-аас доош насны ангилалд өрсөлдөж,

  • Нийлбэр дүнгээр 42.40 оноогоор 2 дугаар байр
  • Чөлөөт дасгал 11.60 оноогоор 3 дугаар байр
  • Олстой дасгалд 10.04 оноогоор 3 дугээр байр
  • Бөмбөгтэй дасгалд 11.85 оноогоор 1 дүгээр байр эзэлжээ.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж