Сингапурын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчид эдгээр өдрүүдэд тус улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Баг тамирчид бэлтгэлээ дуусгаад, Казахстан улсын Астана хотноо болох залуучууд болон насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж. Энэхүү тэмцээн зургадугаар сарын 24-27-ны өдрүүдэд болох юм.
Монголын багийн Сингапурт үзүүлсэн амжилтыг танилцуулъя:
Х.Ундрам хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж,
- Цагаригтай дасгал 12.10 оноогоор 2 дугаар байр
- Булавтай дасгалд 14.40 оноогоор 1 дүгээр байр
- Туузтай дасгалд 11.20 оноогоор 1 дүгээр байр тус тус хүртэв.
Бага насны ангиллын тэмцээнд өсвөрийн тамирчин У. Айыына 10-аас доош насны ангилалд өрсөлдөж,
- Нийлбэр дүнгээр 42.40 оноогоор 2 дугаар байр
- Чөлөөт дасгал 11.60 оноогоор 3 дугаар байр
- Олстой дасгалд 10.04 оноогоор 3 дугээр байр
- Бөмбөгтэй дасгалд 11.85 оноогоор 1 дүгээр байр эзэлжээ.
Ч.БОЛОР