Монголд болох Олон улсын тэмцээнүүд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголд болох Олон улсын тэмцээнүүд

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Монголд болох Олон улсын тэмцээнүүд

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурах бичгийн нийт жинг 1.5 кг-аас хэтрүүлэхгүй байх бодлого барьж буй аж.

Энэ зун Улаанбаатар хотод болох олон улсын тэмцээнүүдийг танилцуулъя.

  • Бадминтон

Бадминтоны өсвөр үе, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн зургадугаар сарын 20-25-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд үргэлжилнэ.

  • Бокс

Сонирхогчдын боксын “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт болно. 28 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны 121 тамирчин эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн гурван жинд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Манай улсаас жин бүрт дөрөв, нийт 40 боксчин тулалдах ажээ.

Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан тэмцээний талаар “Улаанбаатар хотод1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулсан боксын олон улсын уламжлалт тэмцээнийг холбооноос дахин сэргээж, 2016 онд “Улаанбаатар цом” нэртэйгээр 27 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Энэ жилийн тэмцээнд есөн орны боксчид оролцохоор ирээд байна. Тэмцээний тов Европын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учраас энэ тивээс ганц ОХУ-ын тамирчид ирсэн” гэв.

Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж, “Улаанбаатар цом” тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгох зорилгыг Монголын боксын холбоо дэвшүүлжээ. Тэмцээнийг зохион байгуулахад Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг гаргажээ. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МИАТ компани, Капитрон банк зэрэг байгууллага ивээн тэтгэж байна.

  • ЖИУ-ЖИ ЦУ

Монголын жиу-жи цу бөхийн холбооноос наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд ‘Ulaanbaatar International pro jiu-jitsu championship’ тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байна. 


Засгийн газрын тогтоолоор МОНГОЛ УЛСАД 2017 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ОЛОН УЛСЫНСПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДАМ

Засгийн газрын 2017 оны 60 дугаар тогтоолын хавсралт

 

Тэмцээний нэр

Улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ

1.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Монголиан опен” олон улсын тэмцээн

80.0

2.

Шатрын өсвөр үеийн Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн

160.0

3.

Боксын насанд хүрэгчдийн “Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн

80.0

4.

Волейболын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн

100.0

5.

Бадминтоны өсвөр үе, насанд хүрэгчдийн олон улсын цуврал тэмцээн

52.4

6.

Софт теннисний өсвөр үеийн Азийн цомын тэмцээн

40.0

7.

Аэробикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

93.7

8.

Олон улсын хүүхдийн спортын YII наадам

200.0

НИЙТ

806.1

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс