Тавантолгойд хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцэлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тавантолгойд хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Тавантолгойд хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцэлнэ

Мөн эвслийн Засгийн газар байгуулах талаар Ардчилсан намаас ирүүлсэн саналыг хэлэлцэж, хэлэлцээрт орох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэлээр ахлуулан 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

С.Батболдын Засгийн газраас иргэн бүрт Тавантолгойн нүүрсний ордоос 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг 2011 онд гаргаж байсан. Гэхдээ 2012 онд хувьцааг сонголттой болгосноор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцааныхаа тодорхой хувийг мөнгөжүүлсэн. Оюутнууд мөн хувьцаагаа сургалтын төлбөр болгон шилжүүлж авсан. Дээр нь зарим аж ахуйн нэгж Тавантолгойн хувьцааг худалдан авсан тохиолдол бий. Энэ бүхний бүртгэлийг цэгцлэх шаардлага тулгарч буй аж.

Иймээс “Эрдэнэс тавантолгой” компани 2017 онд багтаан Монгол Улсын 3.1 сая иргэнээс хэд нь 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа, хэд нь хувьцаагаа мөнгөжүүлж болон сургалтын төлбөр болгон авсан, хэд нь хувьцаагаа зарсан бэ гэх зэрэг нарийн мэдээллийг гаргах юм байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-19 202.180.220.35

Odoo boltol ene burtgel tsegtsreegui herguu Tur yugaa hiij baisan yum be