Наадмын өмнө насны хишиг өгнө

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Наадмын өмнө насны хишиг өгнө

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байсан 31 настай монгол залуу К согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргасан тухай БНСУ дахь монголчуудын сайт www.mglradio.com-д мэдээлжээ.

Ахмад  настнуудад өгдөг “Насны хишиг”-ийг наадмын өмнө олгохоор болжээ. Учир нь хуульд  зааснаар “Насны хишиг”-ийг Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө хоёр удаа олгож байхаар болсон.

Тиймээс сар шинээр насны хязгаарт хараахан хамрагдаж чадаагүй ахмадууд одоо “хишиг” авах нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах ёстой гэнэ. Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ удаад “Насны хишиг” авах боломжгүй юм байна.

“Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Насны хишиг олгохдоо:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
  • 70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
  • 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
  • 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг өгөхөөр хуульчилсан юм.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж