Тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт хүлээлтгүй орох болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт хүлээлтгүй орох болжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд саяхан “Дельта Эйрлайнс”-ын Амстердам-АНУ чиглэлийн нислэгийн үеэр хавчуургатай талхнаас зүү гарч ирсэн хэргийг шалгаж эхэлжээ.

Автотээврийн үндэсний төв нь техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.

Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэх бөгөөд жолооч, тээвэрчид дараалал үүсгэхгүйгээр захиалгын цагийн хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт орох боломжтой болж байна. Захиалгыг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсанд хандан өгөх ба 10-аас дээш тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамыг бүрэн чөлөөлж үйлчлэх юм байна. Захиалгын утас нь үнэ төлбөргүй, оройн 20.00 цаг хүртэл ажиллах гэнэ.

Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн 3 төв ажлын өдөр 08.30-20.30, амралтын өдөр 09.00-19.00 цагуудад ажиллаж байгаа ба өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай.

  1. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв – БЗД, 8-р хороо, Хилчний 1-р гудамж

  2. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв – БГД, 20-р хороо, Хөсөгтрейд ХХК-ийн байр

  3. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв – СХД, 20-хороо, “Хераэкупмент” группийн баруун хойд талд

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж