Энэ сарын 19,20-ны өдөр Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хотод бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн билээ. Ингээд зургадугаар сарын 27-ноос их халалт үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс түймрийн бүс нтгаар зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Үүнээс гадна урин дулаан цагт аялал зугаалга ихсдэг. Мөн хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг амарч хөдөө амрах тохиолдол нийтлэг байдаг. Тэгвэл он гарсаар 28 хүн усанд осолдож нас баржээ. Үүнээс зургаа нь бага насны хүүхэд байгаа аж.
Энэ жилийн усанд осолдсон тоо нь өмнөх оныхоос 17-оор их байгаа гэнэ. Тиймээс аялал зугаалгаар явах, хүүхдүүдээ хөдөө орон нутагт явуулахдаа анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сануулж байна.
Т.НОМИН