Түймэр унтраахаар гэрээсээ гараад хоёр сар болж байгааг дуулгав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Түймэр унтраахаар гэрээсээ гараад хоёр сар болж байгааг дуулгав

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Түймэр унтраахаар гэрээсээ гараад хоёр сар болж байгааг дуулгав

Онцгой байдлын ерөнхий газраас гал түймэр унтраахад туслалцаа үзүүлсэн аж ахуй нэгжид талархал гардууллаа. Энэ үеэр гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Өнөөдрийн байдлаар /2017.6.19/ улсын хэмжээнд 101 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Үүнээс үүдэж 66508 га талбай түймэрт өртсөн байна.

Өнгөрсөн оны мөн үед 82 түймэр гарч байжээ. Харин энэ жил ой, хээрийн түймрийн гаралт 20 гаруй хувиар илүү байна гэв. Шалтгаан нь хур бороо ороогүй,  газар дэлхий хуурайшилттай байгаагаас үүдэлтэй аж. 

Өнөөдрийн байдлаар цурманд оруулсан түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан нэг түймэр, Хэнтий аймгийн Биндэр суманд нэг, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ суманд гарсан тус бүр нэг, нийт 4 түймэр.

Одоогоор асаж байгаа түймэр: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр нэг түймэр, Булган аймаг Тэшиг суманд  нэг, нийт 4 түймэр байна.

Улсын хэмжээнд гал түймэр их гарч байгаа тул Зэвсэгт хүчний анги салбараас 238 албан хаагчийг татан оролцуулааад байгаа аж.

Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 337 албан хаагч, 30 автомашинтайгаар, орон нутгаас 331 иргэн, 20 автомашинтайгаар, Зэвсэгт хүчнээс 238 албан хаагч, 14 автомашинтайгаар, Хилийн цэргээс 4 албан хаагч, ХХДЦГ-аас 12 ажилтан, 2 автомашинай, нийт 922 хүн,1 нисдэг тэрэг, 66 автомашинтайгаар ажиллаж байна. Эдгээр албан хаагчдын дунд гэрээсээ гараад хоёр сар болж байгаа хүн цөөнгүйг дурдлаа.

Түймэр унтраахад хүндрэл учруулж буй шалтгана нь модны үндсээр дамжиж тархаж байгаагаас болжээ.  Онцгой байдлын албан хаагчид гарсан түймрийг цурамд оруулдаг ч түймэр модны үндсээр дамжиж газар доогуур явсаар өөр хэсгийг галдаж байна гэлээ. Тиймээс газар ухаж модны үндэс услах  байдлаар гал түймрийг бүрэн унтрааж байгаа аж. Энэ нь маш их ажиллагаа шаардаж байгаа ч үүнээс өөр боломж байхгүй хэмээн учирлав

Гал түймрийн учир шалтгааныг олон жилийн дунджаас харахад:

  • 35 хувь нь аянга цахилгаантай холбоотой
  • 15 хувь нь машин техниктэй холбоотой
  • 19 хувь нь ил задгай үнс, нурам асгадаг
  • 19 хувь нь гэр орны галын аюулгүй байдлыг хангаагүй
  • 15 хувь нь тамхи шүдэнзний галыг бүрэн унтраагаагүй
  • 12 хувь нь хураасан өвс, бууц халснаас
  • 6 хувь нь цахилгаан, шонгийн гэмтлээс
  • 2 хувь нь бурхан шашны зан үйлээс
  • 5 хувь нь хил давж орж ирсэн
  • 10 хувь нь шалтгаан тогтоогдоогүй 
"Болор дуран"-аар шалгав.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-19

Түймэрт 2 сар ажиллаж байгаа хүн байгаа гэж мэдээлэл хийсэн нөхөр би муу дарга гэдгээ харуулж байна даа

зочин 2017-06-19 202.55.191.205

2 сар хээрээр гэр хийж галтай тэмцэж байгаа хүмүүсээ ядаж хэд хоног амрааж болдоггүй юм уу Ямар робот биш дээ Энэ хэдэн төрийн гацаанууд худлаа олон юм ярьж мөнгө үрэхийн оронд монголоо галаас авраачээ

зочин 2017-06-19 202.55.191.205

ёрөнхийлөгч болох гэж байгаа 3 юм энэ түймэрт санаа зовдоггүй юм байх дэмий үрж байгаа мөнгөө тэр галын өмнөөс улаан гараараа тэмцэж байгаа онцгойгийн онцгой хүмүүст тараагаад өгчихмөөр юм

Зочин 2017-06-19 27.123.214.83

Хийх ажилгүй армийнхнийг дайчлаач ээ наад түймрээ унтраахдаа Шал дэмий хөрөнгө үрж параад хийх гэж хэдэн офицер ахлагч цэргээ хар хөлсийг нь цувуулж тамыг нь үзэж байхаар

Зочин 2017-06-19 202.9.42.209

Хайрын ой Төр засгийн нөхөд сонгуульд анхаарч байхыйн оронд ойн түймрээ унтраахад анхаараасай билээ

z**l MAn -60 terbym 2017-06-19 202.21.112.238

denduu yum aa\nlalarrin nam yu xiij b aa\nterbymaar gydamj geed salxind xiisgeed

зочин 2017-06-19 59.153.113.109

Тэр 2 сар болж байгаа албан хаагчийг булгаж солихгүй бол ядраад амь насанд нь эрсдэл үүсвэл яана Ээлжилж болдоггүй юм уу