Францаас 657 хонь оруулж иржээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Францаас 657 хонь оруулж иржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Францаас 657 хонь оруулж иржээ

Монгол Улсад махны болон нарийн ноосны чиглэлийн дэлхийн шилдэг дөрвөн үүлдрийн 657 толгой хонийг Франц улсаас өнгөрсөн бямба /2017.06.17/ гаригт оруулж иржээ. Суффольк, Беришон дьошер, Романов, Меринос зэрэг үүлдрийн эдгээр хонийг “Тайшир Өргөө” ХХК-д цэврээр нь үржүүлэхэд технологи, арга зүйн зөвлөгөө өгч хамтран  ажиллахаар “Малын удмын сангийн үндэсний төв” төлөвлөжээ.

Романов үүлдрийн хонь нь зуун хувь ихэр төл өгдөг. Төллөх бүрдээ хоёр ба түүнээс дээш төл гаргадаг байна. Өөрөөр хэлбэл маш богино хугацаанд махны чиглэлээр эргэлтэд оруулах боломжтой.

Суффолк үүлдрийн хонины амьдын жин 120-140 кг, эм хониных нь 70-90 кг татдаг байна. Зургаан сартай хурга нь гурван настай монгол хоньтой дүйцэхүйц амьдын жинтэй, ноосны гарц нь 4-5 кг байдаг аж.

Меринос үүлдрийн хонь нь дан ганц нарийн ноос гэлтгүй, махны ашиг нь өндөр байдаг. Эр хонины амьдын жин 130, эм хониных нь 80 кг хүрдэг бөгөөд ноосны гарц нь 4.5-6.6 кг хүрдэг байна.

Беричон душер үүлдрийн 100 эм хониноос ойролцоогоор 160-180 төл авдаг. Өөрөөр хэлбэл Романов хонио арай гүйцэхгүй ч үржүүлгийн чиглэлд өндөр ашиг шим өгдөг гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Мөн махны чиглэлд ашиг өндөртэйд тооцогддог бөгөөд эр хонины амьдын жин 100-140, эм хониных нь 60-70 кг татдаг байна. Хоногт ойролцоогоор 341 граммаар жин нь нэмэгддэг, ноосны гарц нь 4.5 кг юм байна.

Оруулж ирсэн эдгээр хонийг “Тайшир Өргөө” ХХК-д цэврээр үржүүлэн, үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг бойжуулан, мах, ноосны чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн захиалгын дагуу нийлүүлэх юм байна.

Г.ТҮШИГ

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-19 202.170.94.90

Франц хонь Монголын нөхцөлд өсч үржихгүй Урьд нь Францаас баахан үнээ Монголд авчираад нөгөөдүүл нь бүгд сувайрч үр төл гаргаж өсч үрждэг ч үгүй сүү сааль ч өгөхгүй баахан өвс тэжээл идсээр байгаад дууссан Францын [Хориотой Үг] Францдаа л үржил шимээ өгөх байх Монголд бол идэхээс өөр ид шидгүй юм байна лээ

Дорж 2017-06-19 66.181.186.70

Арай гэж байгалийн шалгарлаар үлдсэн монгол малаа байхгүй өолгочихов Социализмын үед хонио эрлийзжүүлээд яалаа

зочин 2017-06-19 66.181.160.121

Ингэх хэрэг байхгүй дээ Манай хонь ч тэжээлээр шахаад байвал дутахгүй л дээ

Зочин 2017-06-19 103.26.195.111

ЭНҮҮХЭН КАЗАХСТАНААС ӨВӨР МОНГОЛООС АВЧИРЧ НУТАГШУУЛААЧ МУНДАГ МУНДАГ ҮҮЛДРҮҮД БАЙГАА ШҮҮ

Зочин 2017-06-19 66.181.176.199

Манай Орхон Хангай Ерөө гээд үүлдрүүд үүлдрийн хэсэг бий шүү дээ Түүнийгээ бүү мартаарай даа Орхоны торгон сүрэг байгаа гэж дуулсан ТВ-ээр Минжигдорж харагдах шиг болсон Тэр эрх биш мэдэж баймаарсан даа Яахав дээ далайд дусаал нэмэр гэгчээр ш у-нч аргаар сайн ашиглавал нэмэр болж мэдэх л юм Франц чинь Монгол улсын хажууд хоньгүй орон Монголд ч гэсэн 10-аад хонийг ялгаж хашаад өдөр шөнөгүй сайн чанартай тэжээлээр бордоод байвал бас л 60-70 кг татдаг шүү дээ

Зочин 2017-06-19 122.201.24.162

бэлээхэн 10 20 сая хонь байхад

Зочин 2017-06-19 66.181.177.60

manai honinuud tsarailag yum bna kk

зочин 2017-06-19 203.91.119.102

манай хонинууд холестрингүй тамирчин хонинууд шүү