Барак Обама: Би Жей-Зиг сонсдог цорын ганц ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Барак Обама: Би Жей-Зиг сонсдог цорын ганц ерөнхийлөгч

Хувь хүний орлогын албан татварын буцаалт буюу татварын хөнгөлөлтийг эдлэхээр энэ жил 42 мянган хүн бүртгүүлжээ.

АНУ-ын шилдэг дууны зохиолчдыг дэмжих зорилготой “Songwriters Hall of Fame” олон нийтийн байгууллагад энэ жил рэпер Жей-Зи албан ёсоор багтлаа. Энэ бол америкийн уран бүтээлчдийн карьерынхан хувьд хамгийн том шагналд тооцогддог.

Энэ жил энэхүү байгууллагад албан ёсоор нэр нь багтаж буй дуучдын нэрсийг АНУ-ын экс-ерөнхийлөгч Барак Обама зарласан юм. Энэ үеэр Барак Обама рэпер Жей-Зиг шүтэн биширдэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр “Бид маш адилхан хүмүүс. Биднийг залуу байхад хэн ч амжилтад хүрнэ гэж итгэж байгаагүй. Бид хоёулаа эцэггүй өсөх зовлонг мэднэ. Бидний гэргий нар биднээс илүү нэр хүндтэй. Би бол Цагаан ордонд Жей-Зигийн дууг сонсдог байсан АНУ-ын цорын ганц ерөнхийлөгч байсан” гэв. 

Сонирхуулахад “Songwriters Hall of Fame” нь 1969 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар “Queen”, “Bon Jovi” зэрэг 351 уран бүтээлч багтаад байна.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж