Үер усны аюулаас сэрэмжлүүлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харз гэдэг газар нэг айлын хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас барсан хэрэг гарчээ.

Зургадугаар сарын 20-ноос 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэсэн мэдээг  Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан үер, усны дуудлага тасрахгүй байна. Ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Эх сурвалж: ОБЕГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс