Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэнэ

Ливийн үндэсний олимпийн хорооны дарга Набил Элалем Триполи хотноо барьцаалагдсан байна.

Олон орны жуулчид Улаанбаатар хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” ХХК-тай хамтран ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болоод байна. Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах “Улаанбаатар хөтөч” ном гадаадад ЭСЯ болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдах юм. Өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ.

НАЖГ нь нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах, нийслэлээ гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

“Нийслэл Масс Медиа” ХХК нь Улаанбаатар хотын анхны үнэгүй тараагддаг “Нийслэл guide” хөтөч сэтгүүлийг эрхлэн гаргадаг. “Нийслэл guide” сэтгүүл сар бүр 10 мянган хувь хэвлэгдэж, хот даяар 120 гаруй түгээлтийн цэгт хүрдэг цор ганц сэтгүүл гэдгийг уншигчид андахгүй болсон. Тус сэтгүүлд нийслэлд болж буй шинэлэг үйл явдал, соёлын хөтөлбөр, онцлох үйлчилгээний газруудын танилцуулга, хотын түүхэн өгүүлэл зэрэг сонирхолтой контент багтдаг. Зургаан жилийн турш тасралтгүй хэвлэгдсэн “Нийслэл guide” сэтгүүлийн архивт тулгуурлан Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном шинэлэг шийдлээр жуулчдад хүрэх боломж бүрджээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж