“Сарнай” хүүхдийн төв барих газрыг шийдэж өглөө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Сарнай” хүүхдийн төв барих газрыг шийдэж өглөө

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

“Сарнай” хүүхдийн төв барих газрыг шийдэж өглөө

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулах тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь хүнд хүүхдүүдийг өргөн авч өсгөх болжээ.

Анх 11 жилийн өмнө өргөж авсан хүүхэд нь одоо 15 настай. Хүүхдүүд бүгд түүнийг “Том ээж” хэмээн дууддаг байна. Дэрсхэн олон хүүхдэд 5 ханатай жижиг гэр багадах нь мэдээж. “Том ээж”-ийн ганц хүсэл нь “Сарнай” хүүхдийн төвөө байгуулах. Тиймээс “Нэг хүн Нэг тоосго” аяныг санаачилжээ. Тус аяныг 25 дугаар суваг телевиз дэмжин ажиллаж байна.

Эх орны ирээдүй болсон олон хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй М.Сарнайн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар олголоо. Хүүхдийн төвөө барих газартай болсон М.Сарнай бүсгүй “Хүүхдүүд асрамжийн газар байх дургүй. Амьдрал нь хүнд учраас гэр орондоо ч очих дургүй байдаг. Саяхан манай 10 настай охиныг ээж нь ирээд авч явах гэсэн ч яваагүй. “Сарнай” хүүхдийн төвөө байгуулчихвал хүүхдүүд маань илүү сайхан орчинд амьдарна. Хүүхдийн төв, тоглоомын төв хүртэл байгуулахаар газар олгосон хотын даргад маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хотын дарга С.Батболд “Хүүхдүүдийн ирээдүйд буян хийж байгаа ийм иргэнээ бид дэмжинэ. М.Сарнайд сайхан сэтгэлтэй хүмүүс туслахаас гадна төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн төв барих газрыг шийдлээ. Жаргаж явах насандаа ийм ачаа үүрч явна гэдэг амар биш. Төр түмнийхээ дэмжлэгийг авч яваарай” хэмээгээд М.Сарнайтай хамтарч, хүүхдүүдийн ирээдүйд анхаарал хандуулан ажиллах үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын удирдлагад өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-06-19 27.123.214.105

жинхэнэ буян хийж байгаа асар сэтгэлийн тэнхээтэй бүсгүй юмдаа баяр хүргэе

Зочин 2017-06-19 202.5.196.58

Энэ мундаг бүсгүй байна Гэгээрсэн хүн юм Туслацгаагаарай Олон хүүхдийнх нь заяа дэлгэрэх болтугай

Zochin 2017-06-19 185.93.180.104

Olon huuhdiig hairaar dutaahgui usguj humuujuulne gedeg tiim ch amar asuudal bish uneheer mundag eej bna mongoliin ireedui hoish ueiinhen hair enereleer dutahgui usuh n ireeduin sain eej aav irgen bolj uls orondoo heregtei hun bolj usch humuujne zasag darga ta zuv uiliig demjjee