"Цагдаа хотхон-Амгалан" цогцолбор орон сууцны барилгын ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

"Цагдаа хотхон-Амгалан" цогцолбор орон сууцны барилгын ажил эхэллээ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулжээ.

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ‘ЦАГДАА ХОТХОН – АМГАЛАН’ цогцолбор орон сууцны эхний ээлжийн 180 айлын барилга барих ажлыг эхлүүллээ.

Барилгын шав тавих үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, МНБГ-ын хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар, ажлын хэсгийн гишүүд болон захиалагч нар оролцлоо.

Барилгын ажлын цагдаагийн алба хаагчдын ‘Цагдаа хотхон 1, 2’ орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай ‘ЦЭЭБ’ ХХК гүйцэтгэгчээр ажиллах юм. 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тус орон сууцны 1м.кв нь 950 мянган төгрөг бөгөөд урьдчилгаа 30 хувийг төлсний дараа “Хаан банк”-ны 8 хувийн хүүтэй зээлд хамруулахаар төлөвлөсөн байна. Мөн барилга барих зохих зөвшөөрлүүдийг авч, барилгын ажил эхлэх бэлтгэлийг бүрэн хангажээ.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж