Мэнгэ нь голлосон Лондонд дахиад нэг хүн амь эрсдэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мэнгэ нь голлосон Лондонд дахиад нэг хүн амь эрсдэв

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Мэнгэ нь голлосон Лондонд дахиад нэг хүн амь эрсдэв

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, ял оноосон.

Их Британийн нийслэл Лондон хотод хүний амь хохирсон, гэмтэж бэртсэн хэргүүд тасрахаа больжээ. Зургадугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Лондон хотын Финсбери цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зорчих хэсэг рүү фургон машин дайрч орсон хэрэг гарсаныг Скотлэнд Ярд мэдээллээ.  Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, найман хүн гэмтсэн байна.

Фургоныг 48 настай нэгэн эр жолоодож явсан бөгөөд түүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Хэрэг гарсан газар тэр даруй Терроризмтэй тэмцэх албаныхан ирж, хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Финсбери цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд лалын сүм байдаг бөгөөд машин уг сүмийн хаалганы өмнөх явган зорчигчийн хэсэг рүү дайрч орсон нь анхаарал татаж байгаа юм. Цагдаагийнхан энэ хэргийг санаатай хийсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч Их Британийн Лалын сүсэгтнүүдийн зөвлөл энэ хэргийг санаатай үйлдсэн хэмээн үзэж байгаа ажээ. Учир нь, хэрэг гарсан цаг хугацаа нь сүмийн оройн мөргөл дуусч, сүсэгтнүүд сүмээс гарч явахтай давхацжээ.

Ерөнхий сайд Тереза Мэй энэ хэргийг “аймшигтай явдал” хэмээн хэлсэн байна.

Хоёр долоо хоногийн өмнө Лондонгийн гүүрэн дээр мөн ачааны машинтай этгээд явган хүмүүсийг дайрч, дараа нь машинаас гурван хүн бууж ирэн хүмүүсийг хутгаар сийчсэн хэрэг гарсан. Цагдаагийнхан гурван этгээдийг буудан устгасан бөгөөд нийтдээ 48 хүн гэмтэж, шархадсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Лондонгийн баруун дүүрэгт 24 давхар орон сууцны байр шатаж, хамгийн сүүлийн мэдээгээр галын улмаас амь үрэгдэгсдийн тоо 70-д хүрээд байгаа юм. Мөн сураггүй алга болсон хүний тоог эцэслэн гаргаагүй байна.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-19 124.158.94.35

Хүний амь эрсдсэн террорист халдлагын талаар мэдээлж байж "мэнгэ голлох" гэдэг үг хэрэглэдэг нь маш боловсролгүй үйлдэл байна Тавлаж байгаа юм шиг ямар ч ёс зүйгүй

ХЭХЭ 2017-06-19 66.181.182.134

ТУЛГАА ХҮҮ МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГ ХҮН БОЛОХ ГЭЭД ОНИГОО БОЛЖ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХАХАХАХ

Зочин 2017-06-19 202.21.116.2

menge golloh gedeg chin az dairahig heldeg biz dee bi lav az dairsan Londond dahin hun uhev gej oilgoh yum bna

Зочин 2017-06-19 66.181.176.242

I\'ll Meet You At Midnight Lyrics\n Би шөнө дунд уулзана\nA summer evening on Les Champs Elyses\nЗуны орой Лес Чампс Элисэст\nA secret rendezvous they planned for days \nНууц Рендезвоус тэд нар хэдэн өдрийг төлөвлөсөн \nA sea of faces in a crowded cafe \nДалайн нүүрний хүн дүүрэн кафейд \nA sound of laughter as the music plays \nИнээх чимээ хөгжим тоглох шиг \nJean-Claude was a student at the University \nЖейн-Клауд Их Сургуульд оюутан байсан\n Louise-Marie is just a world away \nЛуйс-Мэрри бол яг ертөнцөөс алга болсон\nHe recall the night they met was warm with laughter \nТэр залуу дуудсан шөнө тэд нарын уулзалт дулаан бас инээлдэж байсан\nThe words were music as she turned away \nХөгжимийн үгнүүд байсан тэр х үүхэн унтраахаас\nI\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана\nUnder the moonlight \nСарны гэрэл доор\n

Алтантуяа 2017-06-19 66.181.176.242

I\'ll Meet You At Midnight Lyrics\n Би шөнө дунд уулзана\nA summer evening on Les Champs Elyses\nЗуны орой Лес Чампс Элисэст\nA secret rendezvous they planned for days \nНууц Рендезвоус тэд нар хэдэн өдрийг төлөвлөсөн \nA sea of faces in a crowded cafe \nДалайн нүүрний хүн дүүрэн кафейд \nA sound of laughter as the music plays \nИнээх чимээ хөгжим тоглох шиг \nJean-Claude was a student at the University \nЖейн-Клауд Их Сургуульд оюутан байсан\n Louise-Marie is just a world away \nЛуйс-Мэрри бол яг ертөнцөөс алга болсон\nHe recall the night they met was warm with laughter \nТэр залуу дуудсан шөнө тэд нарын уулзалт дулаан бас инээлдэж байсан\nThe words were music as she turned away \nХөгжимийн үгнүүд байсан тэр [Хориотой Үг] унтраахаас\nI\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана\nUnder the moonlight \nСарны гэрэл доор\n

Алтантуяа 2017-06-19 66.181.176.242

I\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана \nBut Jean-Claude Louise-Marie will never be \nГэвч Жейн-Клауд Луйс-Марри хэзээ ч байгаагүй \nEach cigarette would light a thousand faces \nАль ч тамхи 1000 хүмүүсийг гэрэлтэй болгох байсан\nEach hour that pass seem like a thousand years \nАль ч цаг тэр 1000 жил шиг өнгөрч байгаа юм шиг санагддаг \nMidnight was turning into empty spaces\nШөнө дунд хоосон сансарлуу эргэж байна\nThe sound of laughter disappeared \nИнээх дуу алга болсон\nI\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана \nUnder the moonlight \nСарны гэрэл доор\nI\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана \nOh but Jean-Claude Louise-Marie will never be \nӨө Гэвч Жэн-Клауд Луйс-Мэри хэзээ ч байхгүй байна \n

Алтантуяа 2017-06-19 66.181.176.242

A summer morning on Les Champs Elyses \nЗуны өглөө Лес Чампс Элисисд \nThe empty table in the street cafe \nХоосон ширээ гудамжны кафед \nThe sunlight melting through an open doorway \nНарны гэрэл хайлуулж байна онгорхой хаалганы завсраар\nJean-Claude has left to face another day \nӨөр нэг өдөр Жейн Клауд орхисон нүүрэн дээр \nI\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана \nUnder the moonlight \nСарны гэрэл доор\nI\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана \nI\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана \nUnder the moonlight \nСарны гэрэл доор \nI\'ll meet you at midnight \nБи чамтай шөнө дунд уулзана \nOh but Jean-Claude Louise-Marie will never be \nӨө Гэвч Жейн Клауд Луйс Мэрри хэзээ ч байгаагүй \n

Зочин 2017-06-19

Энэ том гүрнүүд гадаад бодлого бусад улс үндэстнүүдэд хандах хандлагаа өөрчлөөгүй цагт энэ тасрахгүй дээ

Үнэн 2017-06-19 103.11.193.98

Авилага бол үндэстний мөхөл Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй сайхан амьдралтай улсууд нь авилагын эсрэг тэмцэж чадсан л улсууд байдаг МАН-ын 60 тэрбумаар төрийн албан тушаалыг зарсан нь Авилагыг хяналтгүй улс болголоо Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага Ерөнхийлөгч чимээгүй байгаагийн гол шалтгаа нь тэд бүгд худалдагдсан гэсэн үг Авлигыг хянах байгууллага нь худалдагдсан болхоор бид яах вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАСАН БЭ БҮРЭН ЭРХ Нь БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТЭДНИЙГ БАРьЖ ХОРИОЧ ЭЭ БИД ЯМАР НЯДАЛГАНЫ [Хориотой Үг] УУ

Зочин 2017-06-19 202.9.42.166

элвээгдоорж бол МАН-д урвасан [Хориотой Үг]

Зочин 2017-06-19 202.70.46.20

Мэнгэ нь голлоод байх нь ч хаашаа ийн Дараагийн гарчигаа Суудал нь өнцөгдсөн гэж эхэлхийн байна л даа

Зочин 2017-06-19 77.172.240.95

zasal hiilge yadargaatai yum

Зочин 2017-06-19 172.58.140.192

Бүх лалын шашинтнуудыг алан хядагч гэж хэлж болохгүй л дээ Гэхдээ бараг л бүх алан хядагчид лалын шашинтнууд байгаа нь бодит үнэн

Зочин 2017-06-19 202.179.27.60

Eh oronch angli er bj dee

мудак сэтгүүлч 2017-06-19 202.5.196.82

сэтгүүлч нь мудааак уу гарчиг