Мэнгэ нь голлосон Лондонд дахиад нэг хүн амь эрсдэв

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Мэнгэ нь голлосон Лондонд дахиад нэг хүн амь эрсдэв

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, ял оноосон.

Их Британийн нийслэл Лондон хотод хүний амь хохирсон, гэмтэж бэртсэн хэргүүд тасрахаа больжээ. Зургадугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Лондон хотын Финсбери цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зорчих хэсэг рүү фургон машин дайрч орсон хэрэг гарсаныг Скотлэнд Ярд мэдээллээ.  Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, найман хүн гэмтсэн байна.

Фургоныг 48 настай нэгэн эр жолоодож явсан бөгөөд түүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Хэрэг гарсан газар тэр даруй Терроризмтэй тэмцэх албаныхан ирж, хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Финсбери цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд лалын сүм байдаг бөгөөд машин уг сүмийн хаалганы өмнөх явган зорчигчийн хэсэг рүү дайрч орсон нь анхаарал татаж байгаа юм. Цагдаагийнхан энэ хэргийг санаатай хийсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч Их Британийн Лалын сүсэгтнүүдийн зөвлөл энэ хэргийг санаатай үйлдсэн хэмээн үзэж байгаа ажээ. Учир нь, хэрэг гарсан цаг хугацаа нь сүмийн оройн мөргөл дуусч, сүсэгтнүүд сүмээс гарч явахтай давхацжээ.

Ерөнхий сайд Тереза Мэй энэ хэргийг “аймшигтай явдал” хэмээн хэлсэн байна.

Хоёр долоо хоногийн өмнө Лондонгийн гүүрэн дээр мөн ачааны машинтай этгээд явган хүмүүсийг дайрч, дараа нь машинаас гурван хүн бууж ирэн хүмүүсийг хутгаар сийчсэн хэрэг гарсан. Цагдаагийнхан гурван этгээдийг буудан устгасан бөгөөд нийтдээ 48 хүн гэмтэж, шархадсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Лондонгийн баруун дүүрэгт 24 давхар орон сууцны байр шатаж, хамгийн сүүлийн мэдээгээр галын улмаас амь үрэгдэгсдийн тоо 70-д хүрээд байгаа юм. Мөн сураггүй алга болсон хүний тоог эцэслэн гаргаагүй байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж