Сэрэмжлүүлэг: Бага насны зургаан хүүхэд усанд осолджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сэрэмжлүүлэг: Бага насны зургаан хүүхэд усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Бага насны зургаан хүүхэд усанд осолджээ

#Ulaanbaatar‬ хотод ‪#yagodoo‬ 2012-07-17 14 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Mostly Cloudy) агаарын температур: 17 хэм байна.

Цэцэрлэг, сургууль амарч цаг наашилсан энэ өдрүүдэд голын усанд осолдож амиа алдах тохиолдол нэмэгдлээ. Тодруулбал, нэг өдрийн дотор зургаан хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд усанд осолдсон 21 тохиолдол гарч, 26 хүн амиа алджээ. Тэдний зургаа нь бага насны хүүхдүүд байжээ. Тиймээс НОБГ-ын аврах ангийн алба хаагчид хээрийн дадлага сургууль хийж, иргэд олноор цугладаг Туулын Хар усан тохой, Зайсан, Яармагийн гүүр орчимд байнгын завьтай эргүүл хийж байгаа юм.

Тиймээс гол усны хөвөөгөөр амарч зугаалахдаа бага насны хүүхдүүддээ анхаарал тавих, мөн согтуу үедээ усанд орохгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: mminfo.mn

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-19

Ямар их хүн осолдоно вэ Нийтээрээ усанд сэлж сурах хөдөлгөөн өрнүүлвэл таарах юм