Хүүхэд бүр уран бүтээлч уралдааны дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүр уран бүтээлч уралдааны дүн гарлаа

АНУ-ын Мичиган мужийн Детройт хот болон Канадын Онтарио хотын холбосон гүүрийг дэлбэлнэ гэж сүрдүүлсний дараа урьдчилан сэргийлэх зорилгоор түр хугацаанд хаасан гэнэ.

Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас 3-14 насны хүүхэд багачуудын дунд 2 дахь жилдээ зохион байгуулсан “Хүүхэд бүр уран бүтээлч” бүтээлийн уралдаан амжилттай явагдаж, 3 насны ангилал тус бүрд эхний 5 байрт шалгарсан хүүхдүүд маань шагналаа гардаж авлаа.

Энэ удаагийн уралдаан өмнөх жилээс илүү өргөн хүрээнд болж, “Миний жаргалын морь” сэдвийн дор гар зураг, наамал, сийлбэр, баримал, нэхмэл гээд олон төрлийн бүтээл ирсэн бөгөөд Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн Ногоон морь танхимд үзэсгэлэн гаргасан нь хүүхэд багачуудад урам зориг өгсөн, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сайхан арга хэмжээ болсныг эцэг эхчүүд, уран бүтээлчид хэлж байлаа.

5-р сарын 5-аас 6-р сарын 17-ны өдрийн хооронд зохион явагдсан уг уралдаанд хөдөлмөр, сэтгэл шингэсэн 250 гаруй бүтээл ирснээс 3-6, 7-9, 10-14 насны ангилал тус бүрд авьяас чадвар, ур дүй, бүтээлч сэтгэлгээгээрээ үеийн нөхдөө манлайлан эхний 5 байрт шалгарсан уран бүтээлчдээ ХасБанк болон Монголын Урлагийн зөвлөлийн ах эгч нар нь мөнгөн шагнал, гарын бэлгээр урамшуулсан юм.

Мөн үзэсгэлэнг үзэж, сонирхсон гадаад дотоодын зочид таалагдсан бүтээлээ тохирсон үнээр худалдан авч, хүүхдүүдийн мөрөөдөлд хүргэх хуримтлалыг дэмжсэнийг дуулгахад таатай байна.

Шагнал авсан уран бүтээлчид:

3-6 нас:
1-р байрт – Н. Урангоо
2-р байрт – Э.Золбаяр
3-р байрт – Ц.Индра
4-р байрт – Ө.Уранжигүүр
5-р байрт – О.Баасандорж

7-9 нас:
1-р байрт – Ж. Хонгорзул

2-р байрт – Л. Энэрэл
3-р байрт – Б.Цэнгэл
4-р байрт – Б.Амархүү

5-р байрт – Т.Номин

10-14 нас:
1-р байрт – Т. Нандинхишиг

2-р байрт – Б.Балжинням
3-р байрт – Б.Батчимэг
4-р байрт – Т.Бадмаараг

5-р байрт – Х.Хүслэн

Тусгай байр

Б.Ариунбэлэг

Б.Бат-Эрдэнэ

Б.Жаргалтуяа

Авьяаслаг уран бүтээлч, хүүхдүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ уралдаанд оролцсон бүх хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье. Мөн ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэмжлэгтэйгээр уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх хүүхэд багачууддаа “Ирээдүйн саятан” хадгаламжийн бэлэг барьсан юм.

Ээж аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй, эрдэм ухаан төгөлдөр сайн хүн болоорой! Дараа жилийн “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаар эргэн уулзацгаая.

Ташрамд дурдахад, Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяны хүрээнд буюу 5-р сарын 8-аас 6-р сарын 9-ний хооронд хадгаламждаа орлого хийсэн, эсвэл шинээр хадгаламж нээсэн харилцагч та урамшууллын бэлгээ аваагүй бол 6-р сарын 30-ны дотор өөрт ойр байрлах ХасБанкны салбарт ирж бэлгээ аваарай.

Мөрөөдөлд хүргэх хуримтлалыг өнөөдрөөс…

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж