Долоо хоногийн дотор хоёр цэрэг Хойдоос Өмнөд рүү оргон иржээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Долоо хоногийн дотор хоёр цэрэг Хойдоос Өмнөд рүү оргон иржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн дотор хоёр цэрэг Хойдоос Өмнөд рүү оргон иржээ

БСШУЯ-наас хийж байгаа мэдээллээр бол энэ хичээлийн жилийн хэрэгцээт бүх сурах бичиг өнөөдөр хэвлэгдэж гүйцлээ гэнэ.

Хойд Солонгосын цэрэг Ханган голыг хөндлөн сэлж Өмнөд Солонгост оргон ирлээ хэмээн ВВС мэдээллээ. Энэ сүүлийн хоногт болж байгаа хоёр дахь тохиолдол ажээ.

Өмнөд Солонгосын Нэгдсэн цэргийн штабаас мэдээлснээр уг цэрэг голын хамгийн нарийн хэсгээр сэлсэн бөгөөд ингэхдээ мөрөндөө хөвөгч хуванцар материал бэхэлсэн байжээ.

Үүнээс өмнө оргож ирсэн цэрэг хоёр улсыг заагладаг голын хэсгээр сэлж ирсэн байсан бөгөөд энэ хэсэг хамгийн чанд хамгаалалттай байдаг ажээ.

Өмнө нь жилдээ ганц удаа ингэж Хойдоос цэрэг сэлж ирэх тохиолдол бүртгэгдэж байсан бол долоо хоногт ийнхүү хоёр цэрэг ирж байгаагүй юм байна.

Ионхап агентлагийн мэдээлснээр сүүлд сэлж ирсэн цэрэг дөнгөж 20 хүрч байгаа залуу байсан бөгөөд Өмнөд Солонгосын харуулын цэргийг харангуутаа “Намайг битгий алаарай, би танай талд орохыг хүсч байна” хэмээн хашгирчээ. Цэргийн тагнуулынхан сэлж ирсэн цэргээс мэдүүлэг авна хэмээн Ионхап мэдээлжээ.

Өмнөд Солонгосын албан ёсны тоо баримтаар хоёр Солонгос салснаас хойш Хойд Солонгосын 30 мянга орчим иргэн өмнөд рүү оргон иржээ. Тэдний дийлэнх нь Хятадын нутгаар дамжин ирдэг байна.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Үнэн 2017-06-19 103.11.193.98

Авилага бол үндэстний мөхөл Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй сайхан амьдралтай улсууд нь авилагын эсрэг тэмцэж чадсан л улсууд байдаг МАН-ын 60 тэрбумаар төрийн албан тушаалыг зарсан нь Авилагыг хяналтгүй улс болголоо Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага Ерөнхийлөгч чимээгүй байгаагийн гол шалтгаа нь тэд бүгд худалдагдсан гэсэн үг Авлигыг хянах байгууллага нь худалдагдсан болхоор бид яах вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАСАН БЭ БҮРЭН ЭРХ Нь БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТЭДНИЙГ БАРьЖ ХОРИОЧ ЭЭ БИД ЯМАР НЯДАЛГАНЫ [Хориотой Үг] УУ

РАВДАН 2017-06-19 66.181.160.79

УМАРДЫН ЦЭРГҮҮД ЗЭЭВСЭГ ТЕХНИКТЭЙГЭЭ ОРГОЖ ИРВЭЛ ШАН ХАРАМЖ ӨНДӨР ӨГДӨГ ГЭСЭН

Зочин 2017-06-19 103.26.194.75

1990 ээд төрсөн умардын солонгосын залуучууд эмээ өвөө эцэг эх шигээ номхон [Хориотой Үг] амьдарч чадахгүй Умардын залуус өмнөд өндөр хөгжсөн улс болсон гэдгийг мэдэрч ухамсартай болсон

Зочин 2017-06-19 202.21.106.143

Равданг Өмнөдийн хил дээрээс буцаасанд одоо болтол гомдолтой байдаг юм байна

РАВДАН 2017-06-19 66.181.160.79

ХАА ГАЗРЫН ГООЖУУРУУД АДИЛХАН ЮМ ДОО

зочин 2017-06-19 103.57.92.112

Хэцүү ч юмаа Уг нь нэг үндэстэн шүү дээ